Оюутолгойн сонсголд оролцогч Ерөнхий сайд асан С.Баяр хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр "Оюутолгойн гэрээг сайн болсон гэж үзэж байгаа. Аливаа гэрээ, төслийн үр өгөөж нь хамгийн чухал. Үндсэн санхүүгийн схем гурван удаа өөрчлөгдлөө. Анх гэрээг байгуулагдахаас өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг 2009 оны наадмын дараа долоон сарын сүүл, найман сарын эхээр хийх төлөвлөгөө байсан. Гэтэл би наймдын дараа Япон улсад албан ёсны айлчлал хийхээр явсан. Явсны маргааш нь 57 дугаар тогтоол гарсан. Нэгэнт УИХ-ын тогтоол гарсан. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг заавал ав гэсэн утгатай тогтоол гарсан. Тогтоолын 3 дугаар заалт нь ноцтой. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төр эзэмшлийн хувийг 50 хувь хүргэх гэсэн заалт орсон. Уг тогтоол нь хуулийн заалтаас даваад хэтэрсэн зүйл байсан. Түүнийг хэрэгжүүлэхэд хэцүү. Гэхдээ зөв үү , буруу юу , тогтоол нь хуулийн дагуу болсон уу, үгүй юу гэдэгт маргах цаг зав бидэнд үнэхээр байгаагүй.
Мөн хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэлтийн гэрээнд хэлэлцээрийн явцад ямар2 тоо орохоос хамаар ч ТЭЗҮ эцэслэгдэх ёстой. Тэгээд 2010 оны хавар ТЭЗҮ нь батлагдсан байдаг юм.
Манай Засгийн газар төслийг боловсруулахад олон ажлын хэсэг ажилласан. Миний бодож байсан санхүүгийн модель, схемийн дагуу 34 хувьтай байх юм бол тэр үеийн үнэлгээгээр бидний өгөөж 53-58 хувьтай. Хэрэв 34 хувиа авалгүй явбал 70 гаруй хувь гарахаар тооцоотой байсан. Ямартай ийм байдлаар гэрээгээ баталсан. Гэтэл явцад нь хөрөнгө оруулалтын хэмжээ хэтрээд эхэлсэн. Явсаар байгаад 2012-2015 онуудад бүтээн байгуулалт зогсчихсон.
Оюутолгойн ил уурхайд нь 20 хувь, газраас доош 2 метр орчмын гүнд гол нөөц бий. Тэгээд 2015 онд Дубайн төлөвлөгөө баталснаас болоод хөрөнгө оруулалтын гэрээ маань зээлийн гэрээ болж хувирсан. Өөрөөр хэлбэл, 34 хувийн хор уршиг нь одоо зээлийн өр болж гарч ирж байна. Энэ сонсгол хийдэг нь зөв. Гэхдээ цагаа олоогүй гэж харсан. Учир нь засгийн газар яг одоо хэлэлцээр хийж байгаа энэ үед нөгөө талдаа хэлэлцээрийнхээ хамаг зүйлийг санаатай болон санаандгүй байдлаар ил болгоод байна. Тэр нь хэлэлцээрт сайнаар нөлөөлөхгүй.
34 хувийг засгийн газар заавал ав гэсэн тогтоолыг санаачилж, баталсан хүмүүсийг би буруутгахгүй. Хууль нь тийм байсан. Уг тогтоол гарсан учир засгийн газар дагахаас өөр арга байгаагүй.
"Оюутолгой" ХК-ийн “Онтре”-гийн талбайн асуудлын хувьд тухайн үед хайгуулын лицензтэй байсан учраас шууд хэлэлцээрийн тал болж чадаагүй. Гэсэн хэдий ч Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг тул хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д Онтрегийн асуудлыг тусган Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг баталгаажуулсан. Одоо "Онтре"-тэй тусдаа хэлэлцээр хийх шаардлагатай
Цаашид үр өгөөжээ нэмэгдүүлэх талд анхаарч ажиллах хэрэгтэй." гэх мэдээллийг өглөө.