“Сантаг аварсан нь” мөсөн дээрх мюзикл жүжгийг “AIC Steppe аrena”-гийн тайзнаа энэ сарын 19-28-нд олны хүртээл болгох нь. Өвлийн ид шид, адал явдлаар дүүрэн “Сантаг аварсан нь” мюзикл нь бүх насныханд зориулсан мөсөн дээрх цогц арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Мөн жүжиг үзэхээс гадна Монголын хамгийн том “Сантагийн тосгон”-д энэ сарын 17-31-нд очиж, мөсөн тэшүүрээр гулган, үлгэрийн сүйх тэргээр аялах боломжтой гэнэ.
Түүнчлэн цасан баримлын уралдаанд гэр бү лээрээ оролцож, ил гал дээр хөөсөн чихэр шаран, үлгэрийн баатруудтай хамт нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлж болох нь. Үлгэрийн мэт тайз, сэтгэл татам хөгжим, гайхамшигт бүжгийн зохицлыг зөвхөн “Сантаг аварсан нь” мюзикл жүжгийн үеэр л мэдрэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.
У.Сүрэн