Оюунтолгой ХК-ны сонсголд гэрчээр оролцож байгаа Оюутолгойн ТУЗ-ын гишүүн асан Э.Баясгалан цаашид гэрээгээ хэрхэн сайжруулах болон өгөөжийн талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Цаашид гэрээгээ яаж сайжруулах вэ гэхээр хоёр талын эрх ашгийг хамгаалсан, тэнцвэртэй байдлаар хэлэлцээр хийх бололцоог ашиглах ёстой.
Түр хороо байгуулагдаад асуудлаа нээлттэй хэлэлцэж байгаа учир цаашид ямарүр дүн гарах вэ гэсэн хүлээлт байна. Асуудлын гол нь юу гэхээр Оюутолгой компанийн бүтээн байгуулалт нь хойшилсноос болоод их хэмжээний зээлийн үлдэгдэл болоод хүүгийн үлдэгдэлтэй болсон энэ асуудлыг хамгийн эхэнд шийдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хуримтлагдаад байгаа 6 тэрбум зээлийн хүүг бид бууруулж, тэнцвэртэй байдал руу шилж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжоор хангах шаардлагатай.
Санхүүгийн хувьд үүнийг шийдэх маш олон боломж бий. "Рио тинто" компани өмнө Эрдэнэс Оюутолгойн зээлийг тэглэсэнтэй адил яг одоо Оюутолгойн компанийн зээлийн бүтцийг өөрчлөх боломж бий. Зээлийг хэдэн хувиар бууруулах гэх мэт жижигхэн асуудал ярих биш цаашдын үр дагаврыг сайн бодох хэрэгтэй.
Эрдэнэсмонгол болон Эрдэнэсоюу толгой компанид санхүү шинжээчдийн хэлтэс бий. Өөрөөр хэлбэл, санхүүгийн маш олон төрлийн судалгааг хийсэн. Өнөөдрийн хэлэлцээрт орж байгаа засгийн газрын төлөөлөгч нар ашиглаж маш сайн ашиглаасай. Бид нар зөвхөн менежментийн төлбөрийг яриад зогсохгүй, зардал, санхүүжилтийн бүтэц, хоёр талын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт маш анхаарч гэрээг цаашид хийх нь зүйтэй.
Хяналтын гэрээндээ сайн хийх нь зүйтэй. 5 жилдээ нэг удаа дүгнэх юм уу ?, ямар хугацаанд яаж дүгнэхээ тодорхой болгох юм. Мөн энэ гэрээ 20100 он хүртэл үргэлжилнэ гэсэн Оюутолгойн санхүүгийн тоолол бий. Үе үеийн засгийн газар мухардалд оролгүйгээр хяналтаа аль аль талдаа үүрэг болгож, эрх ашгаа хамгаалсан гэрээ хийх хэрэгтэй" гэв.