Дани улс “Sleep training” буюу хүүхдийг уйлуулж байгаад унтуулах аргыг халж буйгаа мэдээлжээ. Үүнийг Ферберийн арга гэдгээр нь дэлхий дахинд анддаггүй бөгөөд олон оронд хэрэгжүүлдэг. Тэгвэл монголчууд эртнээс нялх нярай хүүхдээ өвөртөлж унтан, өлгийдөн бүү вэйлж, аргал түүхдээ ч энгэртээ “нааж” явдаг байсан. Энэ нь хүүхдийг энэрч хайрлах байгалиас заяасан хамгийн үр дүнтэй арга байсныг шинжлэх ухаан саяхнаас хүлээн зөвшөөрч, эх, нярайн аль алинд нь ээлтэй болохыг баталжээ. Хүүхэд ээжийнхээ энгэрт тэврүүлэх үедээ зүрхний цохилтыг нь сонсон, алхах хэмнэлд нь тэнцвэрийн систем хөгжиж, өөрийгөө танин мэдэж, тайвширч, стресст хариу урвал үзүүлэх чадвартай болдог байна. Нэг ёсондоо нярайг уйлуулах, тэгэх үед нь хайхрахгүй, тэврэхгүй байснаар хүүхэд цуцсандаа унтчихдаг энэ “харгис” аргыг улс орнууд хүчирхийллийн шинжтэй гэж үзэн, уг хэвшмэл ойлголтоосоо ангижирч, халж эхэлсэн гэсэн үг. Манайхны “уйлбал уушги тэлдэг” гэх ойлголт ч буруутгагдах болсон байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд байнга уйлах нь тархины хөгжил болоод стресст хариу урвал үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлж, сэтгэл зүйн хувьд ч тайван бус, айдас түгшүүр дагуулдгийг нотолжээ.
М.Гэгээ