Э.Цэндбаатар Мухаммед Якубовтой тулалдахаар болжээ
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Pro box” холбооноос энэ сарын 7-нд зарласан товоор Тажикстаны тамирчин, дэлхийн шилдгүүдийн нэг Мухаммед Якубовтой ээлжит тулаанаа АНУ-ын Нью Жэрси мужийн Брик сити хотод ирэх сарын 10-нд хийнэ.
2026-03-12
“The MongolZ”-ынхон шөвгийн наймд шалгараад байна
Цахим спортын “Counter Strike-2” (CS2) тоглоомын I зэрэглэлийн “ESL pro league season 23” тэмцээний хоёрдугаар шатны тоглолт өрнөж байна. Энэ сарын 10-нд шилжих шөнө III тойргийн тоглолт явагдаж, шөвгийн наймд тоглох эхний хоёр багийн нэр тодорсон. ХБНГУ-ын “MOUZ”, ОХУ-ын “Team spirit” баг Шведийн Стокхолм хотын “Annexet” цэнгэлдэх хүрээлэнд аваргын цомын төлөө тоглох эрхтэй боллоо.
2026-03-12
Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзлэв
Италид үргэлжилж буй “Милан-Кортина 2026” өвлийн паралимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн энэ сарын 10-нд эхэлсэн. Ойрын зайн цуваа гараатай уралдаанд 30 тамирчин сонгомол техникээр уралдсанаас Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэлжээ. Тэд уулын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлагад 10 км-ийн зайд өнөөдөр, Б.Цэрэнпунцаг жиант слаломын төрөлд маргааш, слалом төрөлд энэ сарын 15-нд хурд сорино.
2026-03-12
Монголд модон бөмбөг хөгжүүлэхэд гар, бие оролцсон багш
Модон бөмбөг эко спортын төрөлд багтдаг. Хичээллэхэд нас харгалздаггүй тул хэн ч амжилт гаргах боломжтой. Аливаа спортын төрлийг тухайн хүний хүсэл, сонирхолд тулгуурлаж хөгжүүлдэг. Олон улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мин Хуй Вен энэ спортыг Азийн орнуудад анх хөгжүүлснээр өдгөө 50 гаруй орны тамирчин өрсөлддөг болжээ.
2026-03-10
“Хараацай” клубийн эмэгтэйчүүд улсын аваргаар шалгарлаа
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан эмэгтэйчүүдийн футзалын улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн багийн 180 гаруй тамирчин оролцож, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” багийнхан түрүүлж, аваргын цом гардав.
2026-03-09
Ц.Раднаа ойрын зайн бүх төрөлд түрүүлжээ
Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон мастеруудынолонулсыннээлттэйтэмцээний хөнгөн атлетикийн төрлүүдэд Монголын баг өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 85-аас дээш насныхны ангилалд Гавьяат тамирчин Ц.Раднаа гүйлтийн 200, 400, 800, 1000, 1500 метрт тус бүр түрүүлэв
2026-03-05
Пара цаначид Италийг зорив
Итали улсад “МиланКортина-2026” өвлийн XIV паралимпийн наадам маргааш эхэлнэ. Энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх уг наадамд 50 орны 665 тамирчин өрсөлдөх юм. Монголоос цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нарын удирдлагад гурван тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо.
2026-03-05
Онолоос “зөрсөн” гайхамшиг
Хүн хэцүү санагдсан зүйлдээ бууж өгөлгүй тэсвэр хатуужлаар даван туулбал гайхамшгийг ч бүтээж чадах сэтгэлийн хаттайг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан тамирчин манайд цөөнгүй бий. Тэдний нэг нь Ц.Баярдаваа. Түүний өрсөлдөөн, тэмцэл ихтэй спортын талбарт хөл тавьсан шийдвэр олны сонирхлыг ихэд татдаг.
2026-03-03
Улсын цолтнуудаас Э.Батмагнай чансааг хошуучилж эхэллээ
Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргадаг болсноор барилдааны чанар сайжирч, онооны өрсөлдөөн өмнөхөөсөө илүү өрнөж буй нь олны сонирхлыг татаж эхэлсэн. Тус холбоо Devjee.mn сайтын албан ёсны мэдээлэлд тулгуурлан тэдний гаргасан амжилтыг их спортын адил (чөлөөт бөх, жүдо) оноотой болгож, чансааг нь шинэчлэн зарлав. Бөхчүүдийн чансаа тухайн барилдаанд хэд давснаас хамаарна.
2026-02-26
Шигшээ багийнхан олон улсын тэмцээнд оролцож байна
Болгарын нийслэл Софиа хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын “Странджа-2026” бол Европын олон жилийн түүхтэй томоохон тэмцээний нэг. 77 дахь удаагийн эл тэмцээнд дөрвөн тивийн 30 улсын тамирчин өрсөлдөж байна. Монголын шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн мөнгөн медальт, ОУХМ А.Баттулга тоглолтын салхи хагалж, тэмцээнийг эхлүүлсэн.
2026-02-26
Хамгийн олон хожил авсан баг аваргын цом гардана
“Хоёр нуурын цом” бөмбөгтэй хоккейн аварга шалгаруулах IV удаагийн тэмцээн Орхон аймагт өчигдөр эхэлсэн. Хоёр шаттай болох тэмцээний эхний тойргийн тоглолтод Монгол, Буриадын шигшээгээс гадна ОХУ-ын “Эрхүүгийн политех” багийнхан өрсөлдөж байна.
2026-02-26
Алиса Лю олимпын аварга болж, АНУ-ын 24 жилийн хүлээлтийг эцэслэв
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд АНУ-ын тамирчин Алиса Лю алтан медаль хүртэж, дэлхийн спортын ертөнцөд онцлох үйл явдал тохиолоо. Түүний энэхүү ялалт нь 2002 оны өвлийн олимпод Сара Хьюз түрүүлснээс хойш буюу 24 жилийн дараа АНУ-ын эмэгтэй уран гулгагч олимпын оргилд дахин гарсан түүхэн тохиолдол болж байна.
2026-02-23
“Милан-Кортина 2026” өвлийн олимпын эргэн тойрон дахь дуулиан шуугиан
Италийн хойд хэсгийн дөрвөн том бүс нутаг болох Милан, Кортина д’Ампеццо, Вальтеллина, Валь ди Фьемме хотод өвлийн олимпын тэмцээн, уралдаанууд үргэлжилсээр. Тамирчдын ялалт, ялагдал, баяр, гуниг, амжилт гаргах давтагдашгүй мөч, медаль хүртэх торгон агшин, дуулиан шуугиан дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж байна. Олимп бүр дурсах зүйлтэй, өвөрмөц онцлогтой болдог. “Милан-Кортина 2026” хамгийн бага зардал гаргасан, олимпын түүхэн дэх хүйсийн тэнцвэрийг хангасан наадам болж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.
2026-02-16
Өвлийн олимпын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл
Өвлийн олимпын тэмцээн, уралдаанууд Италийн хойд хэсгийн дөрвөн том бүс нутаг Милан, Кортина д’Ампеццо, Вальтеллина, Валь ди Фьемме хотод болж байна. Дэлхийн үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, огшоон догдлуулж буй тус наадмын хөтөлбөрт спортын ямар шинэ төрлүүд нэмэгдсэнийг сонирхуулъя.
2026-02-12