УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хүрээнд Норвегийн багтай (2:1) тоглоход К.Роналдуг Португалийн шигшээ багийн дасгалжуулагч Ж.Жезуш талбайд гаргаагүй билээ.
Уг тоглолтын дараа Криштиану шигшээ багаа зөвшөөрөлгүй орхиж явсан юм. Тиймээс тус улсын хөл бөмбөгийн холбоо энэ үйлдэлд нь түүнийг 30 хоног шигшээ багт тоглох эрхээр хасаж, 255 мянган еврогоор торгожээ.
Португалийн шигшээгийн дараагийн тоглолт ирэх сарын 14- нд Данийн эсрэг болох юм. Өөрөөр хэлбэл, К.Роналду шигшээ багийнхаа ямар нэг тоглолтыг өнжихгүй.
Э.Манлайбаатар