NHL-ийн “Вашингтон капиталс” багийн ахлагч А.Овечкин энэ улирлыг дуусгаад зодог тайлна гэдгээ зарлалаа. Тэрбээр 16 настайдаа ОХУ-ын “Динамо” багаас тамирчны замналаа эхлүүлж, 2004 онд NHL-ийн драфтын тэргүүн сонголтоор “Вашингтон” багт ирж байв. Тус багт 22 дахь улиралдаа хүчин зүтгэж буй бөгөөд 2010 оноос хойш ахлагчийн үүрэг гүйцэтгэж байна. Түүний олон содон амжилтаас хамгийн эхнийх нь 2008 оны нэгдүгээр сард багтайгаа байгуулсан 13 жилийн 124 сая ам.долларын гэрээ юм. Ингэснээр тэрбээр 100 сая давсан долларын гэрээ байгуулсан анхны хоккейчин болж байлаа.
Үүнээс гадна 2018 оны Стэнлийн цомын эзэн, дэлхийн гурван удаагийн (2008, 2012, 2014) аварга, NHL-ийн улирлын мэргэн бууч юм. А.Овечкин лигийн “Бүх оддын тоглолт”-д найман удаа оролцож, 2017 онд түүхэн дэх 100 шилдэг хоккейчийн нэгээр шалгарсан. Мөн түүний 2026 оны нэгдүгээр сарын 16-нд “Финикс” багийн хаалганд оруулсан гоолыг нь ESPN суваг NHL-ийн түүхэн дэх шилдэг гоолоор нэрлэсэн билээ.
Э.Манлайбаатар
