Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандана
Ипотекийн зээлийн нөхцөлийг бид гаргахдаа энэ удаа их болгоомжтой хандаж байгаа. Энэ жил ипотекийн хөтөлбөрийг удаан зарлаж байгаа мэт иргэдэд санагдаж магадгүй. Бид барилгын нийлүүлэлттэй уялдаж байж энэ хөтөлбөрөө зарлахгүй бол өмнө нь бидний гаргасан алдаа юу гэхээр хүүг бууруулсан ч иргэдийн төлөлт буураагүй. Жишээ дурдвал ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг байсан. Гэтэл 6 хувь болгож бууруулахаар уг нь тэр төлж байсан мөнгө багасах ёстой. Гэтэл барилгын метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн зээлийн сарын төлөлт дээр 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ бол бодит жишээ. Товчхондоо иргэд хохирч, барилгын компаниуд хожиж байна гэсэн үг. Тэгэхээр бид барилгын компаниудад зориулсан ипотекийг хийж болохгүй. Нэг талдаа ипотекийн зээлийн хүүг буулгаж, нөгөө талдаа барилгын үнэ нэмэгдэж болохгүй. Иймд эрэлт, нийлүүлэлтийг уяалдуулсан бодлого байх ёстой.
2025-03-27
Б.Уянга: Монгол Улс ойрын хэдэн жил уул уурхайн үр ашигт төвлөрч хөгжих нь тодорхой байна
Зөвхөн стратегийн орд гэж хязгаарлалгүй нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогоос тодорхой хувийг “Хуримтлалын сан”-д төвлөрүүлдэг болох хуулийн төсөл өргөн барина. Өөрөөр хэлбэл, зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс нийт борлуулалтын орлогын тодорхой хувийг, магадгүй хоёр хувийг жил бүр Үндэсний баялгийн санд төвлөрүүлдэг байх зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байна. Ингэснээр эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах гэж буй хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрэм ойлгомжтой болно.
2025-03-27
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсооно
Иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд зогсоохоор болжээ. Тодруулбал,“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу зөвхөн нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 4 дүгээр сарын 23-наас эхлэн зогсооно. Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульчилсны дагуу нөхөн сонгууль явуулах тухайн хэсгүүдийн иргэний шилжилт хөдөлгөөнийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.
2025-03-27
БСШУСБХ: Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа
Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төсөлд Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг боловсронгуй болгох ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
2025-03-27
Улаанбаатарт явган шуурга шуурна
Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
2025-03-27
Оксфордын их сургуулиас зохион байгуулсан олон улсын хуралд малчин гэр бүл оролцлоо
Оксфордын их сургуулиас зохион байгуулсан олон улсын хуралд малчин гэр бүл оролцлоо. Тодруулбал, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Өлзийт сумын харьяат малчин гэр бүл Л.Төмөрсүх, Б.Ханд нар энэ сарын 20, 21-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль буй орчны сургуулиас зохион байгуулсан “Говь цөлөрхөг бүс нутагт амьдарч буй иргэдийн ахуй амьдрал”-ын талаар олон улсын бага хуралд оролцлоо.
2025-03-26
П.Наранбаяр: Чиг үүргийн хувьд давхацсан 30 албан тушаалд цомхотгол хийнэ
Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтарч боловсролын салбарын удирдлага, менежментийг авч яваа голлох дөрвөн байгууллагын чиг үүргийн давхцалыг судалжээ. Тодруулбал, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудыг хамруулсан байна. Эдгээр байгууллагад нийт 361 хүн ажиллаж байна. Нийт 81 чиг үүрэг давхцаж, 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай аж.
2025-03-26
ТЦА-наас долоон автомашин мөргөлдсөн ослыг шалгаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн замд өнөөдөр өглөө долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас одоогоор шалгалт хийж байна гэсэн мэдээллийг өглөө.
2025-03-26
Улаанбаатар хотод цас орно
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна.
2025-03-26
Ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй зөрчил илэрчээ
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал алдагдсан 400 гаруй зөрчил илэрсэн. Ийнхүү холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 56 байршилд кабелийн утас ил гарсан зөрчлийг арилгуулсан” гэв.
2025-03-25
Хөвсгөлд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлж цэцэрлэгийн хана, цонх цуурчээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд өчигдөр газар хөдлөлт болжээ. Тодруулбал тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км/ 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн 2 давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн.
2025-03-25
Гандангийн дэнж дээр байшин шатжээ
Бөмбөгөрийн эсрэг талд Гандангийн дэнж дээр байшин шатжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025.03.25-ны өдрийн 08:36 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2025-03-25