Баяр наадмын нээлтийн тасалбарыг маргааш өглөөнөөс эхлэн худалдаалахаар болжээ. Ингэхдээ нэг иргэнд хоёр тасалбар худалдаална гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Гадаад болон дотоодын жуулчдад хүртээмжтэй байх үүднээс наадмын нээлт, хаалтын арга хэмжээний тасалбарыг цахимаар худалдаалахаар юм байна. Тодруулбал, 7 дугаар сарын 11, 12 ны өдрүүдийн тасалбар багцаараа 100.000, 130.000, 150.000 төгрөгөөр худалдаалагдах бол 7 дугаар сарын 11-ний өдрийн оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөг байх бөгөөд оройн тоглолтын тасалбарыг худалдаалах тоо заагаагүй байна.