I ангид элсэгчдийг ирэх сарын 17-25-нд цахимаар бүртгэнэ
Боловсолын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаар өчигдөр мэдээлэл хийв. Төрөлт буурсантай холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I ангид элсэгчдийн тоо өмнөх онуудынхаас 10 мянга орчмоор цөөрч буй бөгөөд цахим бүртгэлийг улсын хэмжээнд ирэх сарын 17-28-нд “И-Монголиа”- гаар зохион байгуулах аж.
2026-07-28
Нийслэлийн харьяа амаржих газруудыг Эх, хүүхдийн төв болгон өргөтгөх нь
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Тэдгээрийн 116 нь хоол, хүнсээ бие даан бэлтгэдэг бол 42 нь тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтайгаас үүдэн хувийнхныг царайчилж байгааг албаныхан хэлсэн. Иймд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хүнсний чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, тулгамдаж буй эл асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
2026-07-27
200 мянган хүний эрүүл мэнд, эрх ашиг ноцтой зөрчигдөхөд хүрээд байна
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үндсэн зорилго нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн дарамтад орохоос хамгаалах явдал байдаг. Ялангуяа архаг, суурь өвчтэй, байнгын эм уудаг хүмүүсийн хувьд даатгалын хөнгөлөлт нь тэдний санхүүгийн ачааллыг үүрэлцээд зогсохгүй амьдралын чанараа хадгалах боломжийнх нь нэг хэсэг билээ. Гэтэл Эрүүл мэндийн сайдын 2026 оны тавдугаар сарын 13-ны А/176 тоот тушаалаар Зайлшгүй шаардлагатай эмийн XI жагсаалтыг шинэчлэн батлахдаа иргэдийн олон жилийн турш хэрэглэж ирсэн цөөнгүй эмийг хассан байна.
2026-07-27
Хүн өвддөг шиг байгууллага ч “өвчилдөг”
Тухайн компанийн ашиг тэр жилдээ өсөж, борлуулалт нь нэмэгдэн, зах зээлд эзлэх хувь нь тэлсэн байж болно. Гэвч ажилтнууд нь ажлаасаа халширч, удирдлагадаа итгэхээ больж, шинэ санаа гаргахаас эмээн, чадварлаг хүмүүс нь нэг нэгээрээ “үүрээ орхин нисэж” байгаа бол тухайн байгууллагыг салбартаа амжилттай, өрсөлдөх чадвартай гэж дүгнэх нь өрөөсгөл аж.
2026-07-23
“Буурьтай хурандаа”
Монгол Улсын төмөр замыг хөгжүүлэх, хил хязгаарын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг сахиулах явдал нь өмнөх нийгмийн салшгүй хэсэг байлаа. Тодруулбал, социализмын он жилүүдэд төмөр зам нь улсын эдийн засгийн амин сүнс, цэрэг, стратегийн онцгой бүс, ард түмний амьдралыг тэтгэгч чухал жим байсан юм.
2026-07-22
Хөдөөний эмнэлгүүд хүний нөөцгүй хөндий байшингууд л болжээ
Манай улсын эрүүл мэндийн тогтолцооны нэн тулгамдсан асуудал нь газар зүйн байршил, төвлөрлөөс үүдсэн бэрхшээл. Тэр дундаа орон нутгийн эмнэлгүүд одоо болтол тоног төхөөрөмж, орчин нөхцөл муутайн дээр нарийн мэргэжлийн хүний нөөцийн дутагдалд орчхоод байна. Үүнээс болоод иргэд нийслэлийг зорихоос өөр сонголтгүй хэвээр байгаа нь гунигтай. ЭМЯ, үе үеийн сайд нарынх нь төвлөрлийг сааруулах бодлого огтоос хэрэгжихгүй байгааг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос саяхан ил болгов.
2026-06-10
Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй
Хотын дарга асан Х.Нямбаатар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийг 2024 онд нурааж, суурин дээр нь 44 тэрбум төгрөгөөр долоохон ширхэг модтой, цементэн талбай бүхий “цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, нийслэлчүүдийг доромжилсон. Энэ хавар хэдэн мод нэмж суулган, зүлэгжүүлсэн болоод бүтээн байгуулалт нь дуусав бололтой, одоогоор хийж, тохижуулж буй ажил алга.
2026-06-04
Орчин нөхцөлийг нь бүрдүүлээгүй байж одон гардуулахаасаа ичээсэй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл өдрүүдэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, гол усаар л нэг найр наадам, хөл хөөр болцгоож байна. Жил бүрийн энэ үеэр дөрөв ба түүнээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд I, II зэргийн одон хүртээж, төв талбайд дэвссэн улаан хивсэн дээгүүр алхуулж, алдаршуулдаг уламжлалтай. Одон гардуулах ёслолыг ийн сүр дуулиантай хийхээс ч аргагүй юм. Учир нь манай улсад хүн амаа өсгөх, олон хүүхэдтэй гэр бүл, төрөлтийг дэмжих бодлого үүнээс өөр байхгүй.
2026-05-27
Инфляцыг зохиомлоор хөөрөгдөв үү
Улсын инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар 10.1 хувь болж өсөн, сүүлийн гурван жилийнхээ хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-05-21
Хоёр хүн тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байна
Монгол Улсад иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан суурь эрхийн нэг билээ. Гэвч бодит нөхцөлд нийтээр эл эрхээ ижил тэгш, чанартай, хүртээмжтэй байдлаар эдэлж чадахгүй байна.
2026-05-18
Төсөв нээлттэй ч төр хаалттай хэвээр байна
Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр 100-гаас 64 оноо авч, “хангалттай мэдээлэл нийтэлдэг орон”-ы тоонд оржээ. Гэвч олон нийтийн оролцооны түвшин ердөө 35 оноотой байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр төсвийн баримт бичгээ тодорхой хэмжээнд түгээдэг болсон ч төсөл боловсруулах, зарцуулах, хянах зэрэг үйл явцад иргэдийн оролцоо улам алсарсаар байгаа аж.
2026-05-14
Соёлын төвөө “булшилсан” хот
Улаанбаатар хотын төв, Баруун дөрвөн замын уулзварт өндөр барилга, байгууламжид бүслэгдсэн, олны хөлийн дундаас торойж харагдахааргүй нэгэн объект орхигдож хоцорсон нь Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон (МҮЭСТО) юм. Нэгэн цагт хүүхдийн цангинасан инээд, хөгжмийн тансаг аялгуу тасралтгүй эгшиглэдэг байсан МҮЭСТО өнөөдөр өндөр барилгуудын сүүдэрт дарагдан, нар үзэхээ байж, автомашинуудад шахагдан, “амьсгалах” зайгүй болжээ.
2026-05-12
Итгэл нурж, амь үнэгүйдэв
Монголд эмчлэх боломжгүй өвчтэй охиноо аварч үлдэхийн тулд нэгэн гэр бүл бүхнээ шавхаж, хил даван, тэрбум орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн ч эцэст нь өнчирч хоцров. Амьдрахын төлөөх охин, түүний ар гэрийнхний тэмцэл, итгэл найдвар нь төрийн тогтолцоо, системийн гажуудлын өмнө хэрхэн нуран унаж, сөхөрснийг бид өмнөх хоёр цувралаараа хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад эрх мэдэлтнүүдийн шийдвэр гаргах механизм хэрхэн эсрэгээрээ ажилласныг нэхэн сурвалжиллаа.
2026-05-08
Итгэл нурж, амь үнэгүйдэв
Хүнд өвчинтэй нүүр тулсан хүмүүсийн эцсийн “хоргодох газар” нь эдгэрнэ гэсэн итгэл найдвар нь байдаг. Эмчийн хэлсэн ганц үг, эмчилгээний өчүүхэн ахиц хүртэл тэдэнд амьсгалах хүч, урагшлах дэм болдог.
2026-05-06
Итгэл нурж, амь үнэгүйдэв
“Намайг Т.Шинэбаяр гэдэг...” хэмээн яриагаа эхлэх энэ эмэгтэйн хоолой тайван сонсогдох ч өгүүлбэр бүрийн цаана эмтэрч нугарсан амьдрал, хариулт нэхсэн асуултууд нэвт мэдрэгдэнэ. Тэрбээр хоёр хүү, нэг охин, нөхрийн хамт ам бүл тавуулаа амьдарч байсан, Монголын жирийн нэгэн гэр бүлийн төлөөлөл. “Байсан” гэж тодотгосон нь учиртай.
2026-05-04