НЕБ-ийн Улаанбаатар сургуульд өчигдөр гудамжны номын сангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны онцлог нь Улаанбаатар сургууль сурагчдад зүйр үг холбох тоглоом тоглуулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, БЗД-ийн 25-р хорооны үлгэрийн баг хүүхдүүдтэй хамт уншлага хийж, урам зориг өгөх, ГЁТЕ сургууль номын хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжөөнт тоглоом тоглон хамтран ажиллах зэрэг маш олон эерэг нөлөөтэй.
Арга хэмжээний үеэр сурагчид өөрсдийн дуртай номоо бусадтайгаа хуваалцаж, шинээр унших бүтээл сонгон авч байсан бөгөөд багш нар унших дадал, номын ач холбогдлын талаар урам зориг өгөх яриа хийв. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ном унших, санал бодлоо солилцох боломжтой байлаа.

Гудамжны номын сангийн үйл ажиллагаа нь сургуулийн орчинд унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хамт олны уур амьсгалыг эерэгээр өөрчлөх чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв. Мөн хүүхэд багачууд номын ертөнцөөр аялж, шинэ найз нөхөдтэй болж, унших соёлыг хамтдаа түгээн дэлгэрүүлсэн нь энэ өдрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн байлаа.