
Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро Эквадорын удирдагч Даниел Нобоаг гүтгэлгийн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
"Би Ерөнхийлөгч Нобоагийн эсрэг гүтгэлгийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэхээр шийдлээ" гэж Петро өөрийн Х хуудастаа бичжээ.
Колумбын ерөнхийлөгчийн дээрх мэдэгдэл нь Эквадорын төрийн тэргүүн Нобоагийн үгэнд үзүүлсэн хариу үйлдэл юм. Нобоа Колумбын ерөнхийлөгчийн 2025 оны 5-р сард Эквадорын Манта хотод хийсэн айлчлалыг Лос Чонерос бүлэглэлийн удирдагч, "Фито" хочит Хосе Адольфо Масиас Вилламарын хүрээлэлтэй холбоотой байж болзошгүй хэмээн тайлбарласан байдаг.
"Намайг Манта хотод айлчилахад миний аюулгүй байдлыг хангах тушаалыг Нобоа өөрөө өгсөн бөгөөд би түүний тангараг өргөх ёслолын өдөр түүний урилгаар хүрэлцэн ирсэн юм. Би тухайн үеэд улс төрийн хоригдол болоод байсан Эквадорын Бүгд Найрамдах Улсын дэд ерөнхийлөгч асан, Колумб улсын иргэн Хорхе Гласийн эрх чөлөөг шаардсан тул Нобоаг намайг үл тоомсорлосон юм” гэж Петро тайлбарлажээ.
Өмнөд Амрикийн дээрх хоёр улс сүүлийн саруудад худладааны маргаантай байгаа. Нобоа 2-р сарын 1-нд Колумбаас импортолж буй бүх бараанд 30%-ийн тариф ногдуулсны хариуд Колумб улс ижил арга хэмжээ авч, Эквадорт цахилгаан эрчим хүч нийлүүлэх олон улсын гэрээг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Петро өмнө нь Эквадорт ял эдэлж буй Гласыг улс төрийн хоригдол хэмээгээд, түүний эрүүл мэнд ноцтой асуудал үүсгэж байгааг мэдэгдсэн. Тэрээр олон улсын хүний эрхийн байгууллагуудаас түүний эрхийг хүндэтгэхийг хүссэн юм.
2024 онд Эквадорын Үндэсний шүүх Гласыг 2016 оны аймшигт газар хөдлөлтийн дараа сэргээн босголтын ажилд хуваарилсан улсын хөрөнгийг завшсан хэргээр 13 жилийн хорих ял оноожээ.