Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian battery metals PLC” компани Монгол Улсад зэс, алтны салбарт шинэ төсөл хэрэгжүүлэхээр хайгуулын өрөмдлөг эхлүүлэх гэж буйгаа уржигдар мэдэгдлээ. Тус компани эхний ээлжид Өмнөговь аймгийн Майхан-Уул орчимд өрөмдлөгийн судалгаа хийж, зэс, алтны нөөцийн хэмжээг тодорхойлох зорилт тавьжээ.
“Asian battery metals PLC” нь хайгуулын чиглэлээр ажилладаг уул уурхайн компани бөгөөд зэс, никель, лити, графит зэрэг батарейн стратегийн түүхий эдэд төвлөрдөг юм байна. Тэд Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай бөгөөд Ямбат (зэс-никель), Хөх таг (графит), Цагаан дэрс (лити) зэрэг ордод хайгуул хийж байжээ. Майхан-Уулын шинэ төсөл нь урьд судлагдсан талбай бөгөөд урьдчилсан байдлаар хэдэн сая тонн хүдэр, зэс болон алтны агууламж бүхий нөөцтэй гэж үнэлэгдсэн аж.
Дэлхий даяар эрчим хүчний шилжилт эр чимжиж, цахилгаан автомашин, ногоон технологийн хэрэгцээ өсөхийн хэрээр зэс, никель, лити зэрэг критикал минералын эрэлт нэмэгдэж буй. Энэ нөхцөлд Монгол Улсыг ирээдүйн стратегийн түүхий эдийн чухал эх үүсвэр гэж олон улсын хөрөнгө оруулагчид үнэлэх болсон нь ийнхүү шинэ төслүүдээр баталгаажиж буйг энэ үеэр онцолжээ.
Г.Сансар