Сураггүй болсон охин Минжийн хангайн хөвчид байгаа гэх нөхцөл байдал тогтоогджээ
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Түнхэл тосгонд ажиллаж байгаа гэнэ. Улмаар газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.
2022-11-20
Аймаг, цэргийн цолтой залуу бөхийн барилдаанд Б.Очирхүү түрүүлж, О.Наранбаатар үзүүрлэв
Улсын харцага Жамцын Борын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангай хөгжлийн төлөө сан”, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Баттогтохын Очирхүү түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, ЗХ-ний 016-р бригад, “Алтан жолоо групп”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв
2022-11-20
Хордлогод орсон 19 хүүхдийн шинжилгээний хариу өнөөдөр орой гарна
Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан билээ.
2022-11-19
Цас 02.00 цаг хүртэл бударсаар л байна
Өнөөдөр төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар хотод 12.00 цагийн үеэс цас орж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан холбогдох газрууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй.
2022-11-18
Эрүүл мэндийн салбарынхан цахим шилжилт, шинэ технологио танилцууллаа
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болж дууслаа. Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, менежментийг танилцуулан туршлага солилцсон байна.
2022-11-18
Г.Тэмүүлэн: Ипотекийн зээлд хамрагдах иргэд, айл өрхүүдэд банкны 30 хувийн урьдчилгаа төлбөр дарамт болж байна
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр (2022.11.17) Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсан билээ. Хуулийн төслүүдийн талаар өнөөдөр (2022.11.18) олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
2022-11-18