Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Э.Ариунтамир, Б.Энхтамир шилдэг тамирчнаар шалгарчээ

Монголын усанд сэлэлтийн холбооны “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом-2024” тэмцээн “Баянгол” спорт хорооны бассейнд болж, шилдгүүдээ шалгаруулсан. Тус тэмцээнд эхний зургаан байрт шалгарсан тамирчдыг оноогоор үнэлж, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын эзэн багийг тодруулдаг.
2024-11-07

Ахмад уран бүтээлчдээ дурсана

Төрийн шагналт “Баянмонгол” чуулгынхны “Retro swing” тоглолт энэ сарын 22-нд Улсын филармонийн тайзнаа болно. Ахмад уран бүтээлчдээ дурсах, хуучны, олны сэтгэлд хоногшсон дуунуудыг олон нийтэд хүргэхийн тулд дээрх тоглолтыг зохион байгуулахаар болсноо Филармониос мэдээлжээ. “Баянмонгол” нь Монголын ууган хамтлаг, чуулгуудын нэг.
2024-11-07

“Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Беларусьт дэлгэсэн нь

Манай улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдын ам болон Чойжин ламын сүм музейнхэн хамтран “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнг Минск хотын “Артхаус” галерейд нээгээд байна. Ирэх мягмар гараг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэнг өмнө нь 13 улсад 30 гаруй удаа дэлгэж байв.
2024-11-07

Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 48 хүн нас барсан гэв

Хан-Уул дүүргийн X хороо, 230 дугаар цэцэрлэгийн урд энэ сарын 1-нд зам, тээврийн ноцтой осол гарч, 63 настай явган зорчигч амиа алдсан. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм. Тэгвэл мөн л үүргийн 21 дүгээр хороо, Архивын ерөнхий газрын эсрэг талын замд энэ сарын 4-нд бетон зуурмагийн автомашин онхолджээ.
2024-11-07

УИХ-ын гишүүд дураараа авирласаар байг уу

Иргэдийг төлөөлөн парламентад сууж буй гишүүд сонгуулийн дараа гэнэт зангаа хувиргаж, сонгогчдын дэмжлэгээр энэ суудалд хүрснээ мартчихав бололтой. Уг нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-д зааснаар тэд биеэ авч явах болон шударга байдлаараа бусдад үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй гишүүн иргэдээ хээвнэг доромжилж, хараадаг болов. Цаашлаад хараал урсгасан, хашхичсан лайвыг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрынхан цахим хуудсаараа түгээн, дэмждэг хачирхалтай үйлдлийг ч бид харлаа.
2024-11-07

Эрэгтэйчүүд голчлон цалинтай, эмэгтэйчүүд цалингүй ажил эрхэлж байна

Үндэсний статистикийн хорооныхон цаг ашиглалтын судалгааныхаа үр дүнг өчигдөр танилцууллаа. Эл судалгаа нь өрхийн гишүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт, амьдралын чанарыг үнэлэхэд чухал ач холбогдолтой аж. Энэ удаагийн судалгаанд 23 394 өрхийг хамруулжээ.
2024-11-07

Шинэ улирлын онцлох статистикууд

NBA-ийн шинэ улирал дөнгөж эхэлж, нийт 1230 тоглолтоос ердөө 71 нь (зургаан хувь) болжээ. Гэхдээ улирлын эхний 10 өдрийг тодорхойлж буй зарим тооноос багуудын цаашдын амжилт, алдааг харж болохоор байна.
2024-11-06

Багшлах эрхийн сургалт явуулах байгууллагыг бүртгэж байна

Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхэллээ.
2024-11-06

Нарийн мэргэжлийн эмч нарын баг орон нутагт ажиллаж эхэллээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн үндэсний баг байгуулж, орон нутгуудад ажиллуулж эхэлжээ. Орон нутагт III шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэггүй учраас иргэд олноороо нийслэлийг зорьдог. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал, хүлээгдлийг нэмэгдүүлдэг тул салбарын яамнаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлж буйгаа мэдээлэв. Эрүүл мэндийн сайд “Төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэн нутагшуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний баг байгуулсан.
2024-11-06

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураана гэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд хий тээвэрлэж явсан автомашин шатаж дэлбэрсэн осол өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Ослын улмаас тухайн хэсэг дэх 207 дугаар байр галд өртсөн юм.
2024-11-06

Нийт дуудлагын 88.2 хувь нь гал түймрийнх байжээ

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 85 дуудлага бүртгэгджээ. Нийслэл болон 20 аймгийн 33 сумын онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, гурван иргэний амийг аварсан байна.
2024-11-05

Туршилт, дасгал ажлын цахим хуудсанд зочлоорой

Хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэг олгох, хичээлээ бататгахад нь туслах www.turshilt.com цахим хуудсыг “Danna’s doodles”-ийн контент бүтээгчид хөгжүүлжээ. Энэхүү сайтад хэдэн ч насны хүн сонирхоод хийж болох шинжлэх ухааны туршилтын заавар бий.
2024-11-05

А.Оюунгэрэл: Эрүүл саруул хүмүүс ч хөдөлгөөн засалчид хандаж болно

Монголд төдийгүй олон улсад эрэлт нь улам нэмэгдсээр буй мэргэжлийн нэг нь хөдөлгөөн засалч юм. Осол гэмтэл, өвчин эмгэг болон нас өндөр гарсны улмаас алдагдсан хөдөлгөөний чадварыг нөхөн сэргээхэд хөдөлгөөн засалчид тусалдаг.
2024-11-05

Сүүлийн таван жилд 240 хүн ажлын байрандаа амиа алджээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, урьдчилан сэргийлэлт, даатгал, эрх зүй гэх мэт эл салбарт тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарлав.
2024-11-05

Үе үеийн эмэгтэй парламентчид чуулж, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар хэлэлцэв

Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчдын гурав дахь удаагийн чуулган өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Энэ үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэсэн юм. Чуулганаар “Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцуулав.
2024-11-05

Төсвийг 3.6 их наяд төгрөгөөр бууруулж, үргүй зардлаа хасахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, ирэх оны улсын төсвийн зарлагыг бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ мэдэгдлээ. Ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг тэд шаардсан юм. УИХ-ын сонгуулиас хойш дөрөвхөн сар өнгөрч буй атал намууд мөрийн хөтөлбөрөө мартаж, амлалтаасаа тэнгэр, газар шиг зөрүүтэй төсвийн төсөл боловсруулаад буйг гишүүн Д.Энхтүвшин хөндлөө.
2024-11-05

Инфлүүнсерүүдийг “хазаарлах” хууль хэрэгтэй байна

Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр монголчууд ч ухаалаг гар утас, цахим сүлжээг өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь нэг талаас мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах давуу талтай. Гэвч хууртагдах, залилуулах зэрэг асуудал ч гарсаар байна. Ялангуяа цахим орчинд хэдийн танил болсон, олон дагагчтай хүмүүс огт хэрэглэж үзээгүй бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулдаг “моод” дэлгэрээд байна.
2024-11-05

Ханиад, томууны улмаас 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан өчигдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. “Томуу, томуу төст өвчний тархалтын түвшнийг таван ангилалд хуваадаг.
2024-11-05

ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
2024-11-05

“Мөнх тэнгэрийн бичиг-2024” үзэсгэлэнг тольдоорой

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээгээд байна. Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулан шагнажээ. Уран бүтээлч, багш, оюутан, сурагч гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
2024-11-04