Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 22 жилийн ойгоо тохиолдуулан Дорноговь аймгийн Хатан¬булаг сумд Говийн экологийн судалгааны суурин байгуулжээ. Тус сумын нутагт дэлхийд нэн ховор, ховорт тооцогддог аргаль, хар сүүлт, цагаан зээр, саарал чоно, мануул, шилүүс зэрэг амьтан нутаглаж, Монгол орны хулангийн хамгийн том популяц байршдаг тул өргөн хүрээний судалгаа шинжилгээ хийж, байгаль хамгааллыг эрчимжүүлэх зорилгоор ийм суурин байгуулсан аж. Говийн экологийн судалгааны суурин нь байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд үзүүлж буй зам, дэд бүтцийн нөлөөллийг хянах, шинжлэх ухааны салбарын судлаач, эрдэмтдийг дэмжих, бүс нутгийн экосистемийн үнэлэмжийг сайжруулах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм байна.
Н.Мишээл