Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банк санхүү

Юанийн ханш 535 төгрөгт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлэв

Төгрөгийн ханш юанийн эсрэг түүхэн доод түвшиндээ хүрч сулраад байна. Мягмар гарагт Монголбанкнаас зарласан юанийн хаалтын албан ханш 529.18 нэгжийн түвшинд хүрсэн нь 2023 оны II сарын дээд цэг болох 519.75 нэгжээс дахин 10-аар суларсан үзүүлэлт боллоо. Тэгвэл өчигдөр 14.00 цагийн үед Төвбанкны албан ханш 529.15-тай байсан бол арилжааны банкуудын бэлэн бус ханшаар нэг юань авах нь 526.90, зарах нь 530.70, бэлнээр зарах нь 533.60 төгрөг байв. Харин “Найман шарга” валютын захад өчигдөр нэг юанийг 531 төгрөгөөр авч, 535-аар зарж байсан юм. 
2026-06-18

Арилжааны банк, ББСБ-ууд зээлийн шимтгэлгүй, хүүгээ 10 хувиар бууруулж үйлчилжээ

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 22-ын товчооны дэргэдэх авто худалдааны төвд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ)-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 6-16-нд зохион байгууллаа. Өдөрлөгт банк бус санхүүгийн 15 байгууллага, арилжааны хоёр банк оролцож, иргэдэд зээлийн урьдчилгаа төлөлт, уян хатан нөхцөлөөр нэг цэгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, банк, ББСБ-ууд зээлийн шимтгэлгүй, урьдчилгаагаа 10 хүртэл хувиар бууруулж, зарим нь хүүгийн хувиа 2.3 болгон багасгасан аж.
2026-02-23

Аппликэйшнээс олгож буй зээлийн давхардлыг хязгаарлаж, эрсдэлийг бууруулна

Үндэсний статистикийн хорооны мөнгө, зээлийн салбарын тайланд дурдсанчлан нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцэст 44 их наяд төгрөгт хүрч, өмнөх онынхоос 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүний 60 орчим хувь нь иргэдийн авсан зээл төдийгүй чанаргүй, анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл өсөх хандлагатай байв. 2024 оноос эхлэн Монголбанк энэ төрлийн зээлийг хязгаарлах, өрийн дарамт үүсэх эрсдэлийг бууруулах бодлого баримталж буй. Өнөөгийн байдлаар Монгол Улсын насанд хүрсэн 2.2 сая иргэнээс 1.6 сая нь аппликэйшний зээлтэй. Тэдний олонх нь 18-35 насныхан аж. СЗХ-нд албан ёсны бүртгэлтэй финтек аппликэйшний тоо өдгөө 76 байна.
2026-01-21

Мөнгөний үнэ түүхэнд анх удаа 90 ам.доллароос давав

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Comex” таваарын биржийн арилжааны явцад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс гэрээний үнэ 5.83 хувиар өсөж, нэг унц нь 91.37 ам.долларт хүрчээ. Ингэснээр мөнгөний үнэ нэг унц нь 90 ам.доллароос давсан тохиолдол түүхэнд анх удаа бүртгэгдээд буй юм.
2026-01-17

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсгол болно

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 22-нд дууссан тул түүний орны хүнийг томилох шаардлагатай болоод буй. Уг албан тушаалд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн тухай бид мэдээлсэн. Энэ талаар эрх баригч намын УИХ дахь бүлгээр хэлэлцэн дэмжээд буй.
2025-11-28

Банк бус санхүүгийн салбарын хөрөнгө 8.5 их наяд төгрөгт хүрчээ

Санхүүгийн салбарын өнгөрсөн улирлын тоймыг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа. Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгийн хэмжэээ энэ оны гуравдугаар улиралд ДНБ-ий 28.7 хувьд хүрчээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 оны мөн үеийнхээс 2.7 дахин, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад есөн хувиар өссөн буюу 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.
2025-11-20

Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ буурчээ

Монголбанк энэ оны аравдугаар сард 2.83 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс нь 1533 кг үнэт металл худалдан авчээ.
2025-11-05

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгохыг дэмжив

Үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан билээ. Тодруулбал, хуульч О.Батхүү өнгөрсөн сарын 15-нд d.parliamend.mn цахим системээр дамжуулан үл хөдлөх хөрөнгөборлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг санаачилсан юм. Тэрбээр Хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн. Эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ.
2025-09-23

АН: Монголбанканд долоон их наядын алдагдал үүссэн

УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж дуусаадхэвлэлийн бага хурал хийлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд бидэнд мэдээлэл өгсөн. Засгийн газраас ирэх оны төсвийг төрийн оролцоог бууруулж, татвар багасгасан байхаар боловсруулсан гэж тайлбарласан.
2025-09-23

Мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал энэ сарын 15-16-нд болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Бодлогын хүүг хэвээр хадгалахад гадаад болон дотоод орчны төлөвийг харгалзан үзсэн аж. Инфляц энэ оны II-VII сард аажим саарах төлөв ажиглагдсан ч наймдугаар сард бага зэрэг эрчимжиж, улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарсан байна.
2025-09-17

Инфляцыг 2027 онд таван хувьд тогтворжуулна

Монголбанк эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн зургаан хувийн инфляцын зорилтыг дунд хугацаанд бууруулж, 2027 он гэхэд таван хувь орчимд тогтворжуулах бодлого барьж буйгаа Төрөөс мөнгөний талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн баасан гарагт танилцуулахдаа мэдээллээ.
2025-09-08

Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 7 дугаар сард 1162.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  24.1 хувиар буурсан үзүүлэлт байна.
2025-08-04

Манай улс банкны өрсөлдөх чадварын индексээр есөд эрэмбэлэгдлээ

Монголын банкны холбооноос гаргасан банкны өрсөлдөх чадварын ээлжит индексээр манай улс 37 орноос есдүгээр байрт эрэмбэлэгджээ. 2020 онд Монгол 43 оноотойгоор 28 дугаар байрт жагссан бол өнгөрсөн жилийн үзүүлэлтээр 66.2 оноо авч, эхний аравт багтсан байна. Дөрвөн жилийн хугацаанд оноогоо 23.3, байраа 18-аар ахиулсан гэсэн үг.
2025-08-01

Тэтгэврийн зээлийн шалгуурыг өндөрсгөсөн зохицуулалтыг цуцаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээл олгоход тавих өр, орлогын харьцаатай холбоотой зохицуулалтыг цуцлах шийдвэр гаргалаа.
2025-07-08

Анхаарал хандуулах зээлийн хэмжээ 39.2 хувиар өслөө

Эдийн засгийн хүндрэл, инфляцын өсөлтөөс шалтгаалан банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах иргэдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж, тэр хэрээр санхүүгийн дарамтад орох нь ихсэж буйг Төвбанкнаас мэдээлсэн.
2025-06-18

Банк санхүүгийн салбарын компаниуд 661.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь

Банк санхүүгийн салбарын компаниуд 661.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь
2025-05-06

Азийн хөгжлийн банк анх удаа үндэсний мөнгөн тэмдэгтээр бонд гаргажээ

Азийн хөгжлийн банк анх удаа үндэсний мөнгөн тэмдэгтээр бонд гаргажэ
2025-04-14

Хөгжлийн банк экспортлогчдыг дэмжих санхүүжилтийг төрөлжсөн арга хэрэгслээр олгоно

Хөгжлийн банк экспортлогчдыг дэмжих санхүүжилтийг төрөлжсөн арга хэрэгслээр олгоно
2025-04-11