Фото: Улаанбаатарт "Ургацын баяр" эхэллээ
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 26 хүртэл “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно. Үүнд 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулж байна. Уншигч танд Улаанбаатарт болж буй "Ургацын баяр"-ын онцлох агшинг хүргэж байна.
2023-09-21
Фото: Ногоон нуур орчмын газар цементэн ширэнгэд ноёлуулсаар байна
Сүхбаатар дүүргийн IX хороо бол Улаанбаатар хотын төв хэсэгт оршдог. Олны ярьж заншсанаар хуучнаар Ногоон нуур, одоогийн “Дөлгөөн нуур” орчмын газар эл хороонд харьяалагддаг. 600 мянган ам метр талбайтай хэдий ч 10 мянга гаруй оршин суугчтай тус хороонд өнөөдөр цэцэрлэгийн насны 1165 хүүхэд амьдарч байна. Гэтэл тэнд улсынганц ч цэцэрлэг байхгүй. Мөн хорооны нутагт байрлах IV сургууль 850 хүүхдийн хүчин чадалтай ч өдгөө 2000 гаруй сурагч номын дуу сонсож байгаа юм. Энэ жил л гэхэд уг сургуулийн босгоор208 хүүхэд шинээр алхан оржээ.
2023-09-14
“Степпе Арена” нэршүүлэх эрхээ өгсөн анхны компани боллоо
Энэ дээрх практикийг Монголд нэвтрүүлсэн анхны тохиолдол болов. Нэрших эрхийг авсан баярынхаа хүрээнд амралтын өдрөөр “AIC Степпе Арена” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Мөн гадна талбайдаа воллейбол болон 3х3 сагсан бөмбөгийн, хиймэл зүлгэн талбай байгуулжээ. Өдөрлөгийн үеэр талбайн нээлтээ хийж хүүхэд залуусын дунд 3х3 сагсан бөмбөг болон воллейболын тэмцээн зохиолоо. Бас энэ үеэр “Open mic”-ийн хамт олон хүрэлцэн ирж тэдний ажилчид болон үзэгчдийн дундаас шилдэг дуучныг шалгаруулсан юм.
2023-09-11
Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа зохион байгууллаа
Тамирчдаас гадна багш дасгалжуулагч, шүүгч, Азийн спортын холбоодын Техникийн зөвлөлийн төлөөлөл, албаны хүмүүс зэрэг гадаадын нийт 1000 гаруй зочин энэ өдрүүдэд манай оронд хүрэлцэн ирсэн юм. Наадамд медалийн тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан. Манайхан 39 медальтайгаар V байрт шалгарлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөшгөө нээсэн тус наадмын хаалтын ёслол өчигдөр орой Д.Сүхбаатарын талбайд болж, спортын хорхойтнууд, залуусыг олноор цуглуулав.
2023-08-24
“Гоё байна шүү дээ” #4 ХОНИНЫ НООСООР ХИЙСЭН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Үндэсний үйлдвэр эрхлэгчид хөгжихийн хэрээр дэлхийд монгол үйлдвэрлэл танигдаж байна. Дотоодын үйлдвэрлэлээ сурталчлах үндэсний контент болох “Гоё байна шүү дээ” цувралын 4 дэх дугаарт хонины ноосоор агаар цэвэршүүлэгч хийх санаачилгыг хэрэгжүүлж байгаа “Airee”-ийн залуусыг онцоллоо.
2023-08-22