Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 13.5 км дулааны гол шугам сүлжээг шинэчилнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилт, авто зам, газар чөлөөлөлтийн ажлуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, Хүннү хотын үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын талаар илтгэл сонслоо.
2025-08-11

УБТЗ-аас авсан хөрөнгөө угаасан гэх Ж.Гарьдын гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлнэ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэм­­лэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэр­­гийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бич­сэн эсэргүүцлийг үндэслэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хянан хэлэлц­­лээ.
2025-08-11

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй холбогдох албаныхан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа.
2025-08-11

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийг энэ сард ашиглалтад оруулах үүрэг өгөв

Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны хуралдааны шийдвэрийн дагуу Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын шавыг тавьж байв. Найман давхар тус барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 95 хувьтай ч хөрөнгө оруулалт саатсанаар ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсоор буй гэнэ. Тиймээс шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллахыг, мөн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүргийг салбарын сайд нь холбогдох албаныханд өгчээ.
2025-08-11

Францад сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй ой, хээрийн түймэр гарав

Францын өмнөд хэсэг болох Окситани мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас өнгөрсөн бямба гарагт нэг иргэн нас барж, 25 хүн гэмтэж бэртсэний 19 нь гал сөнөөгч байв. Энэ нь сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшиг байсан аж.
2025-08-11

Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг хэсэгчлэн хаав

Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто зам уул уурхайн тээвэрт талхлагдан эвдэрч, осол гарах нөхцөл үүсээд багагүй хугацаа өнгөрч буй. Харин тус замыг засаж эхэлсэн бөгөөд зарим хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, түр замаар зорчуулах болсныг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Тухайлбал, А0201 дугаартай УлаанбаатарМандалговь чиглэлийн авто замын 198-203 км хоорондох хэсгийг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хаах гэнэ. Мөн 207-210 км-ийг нь энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хааж, түр замаар зорчуулах нь.
2025-08-11

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны долдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Тодруулбал, 2025 оны долдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 5.4 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 6.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 8.8 хувиар тус тус өсжээ.
2025-08-11

Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ

Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төсөл хэрэгжүүлэх гэнэ. Тодруулбал, тус төслийг Хан-Уул дүүрэг БНСУ-ын КОИКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ба үүний хүрээнд орчин үеийн хүлэмжийн аж ахуй, хүнсний хадгалалтын зоорь бүхий дэд бүтэц байгуулах аж.
2025-08-11

Цэцэрлэг, сургуульд 462 сэтгэл зүйч, 985 эмч, 463 хоол зүйч шаардлагатай байна

Улсын хэмжээнд өнөө жил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 4471 багш дутагдалтай байгааг Боловсролын ерөнхий газраас өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, цэцэрлэгийн эмчийн сул орон тооны мэдээллийг мөн дээрх газраас гаргажээ.
2025-08-11

Мидокалм тарилгын уусмалыг зах зээлээс яаралтай буцаан татаж байна

Унгар Улсын “Гедеон рихтер” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу А45009А цувралын мидокалм 100мг+2.5мг/мл тарилгын уусмалыг зах зээлээс эргүүлэн татах болсныг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-аас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ.
2025-08-11

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан шугам сүлжээний засвар хийнэ

Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 11-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
2025-08-11

Нийслэлд өдөртөө 18 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
2025-08-11

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шинэ сортын какао тариалах нь

АНУ-ын чихэр үйлдвэрлэгч “Mars” биотехнологийн “Pairwise” компанитай хамтран ажиллах болжээ. Ингэснээр ургамлын ген засварлах технологийг нь ашиглан, шинэ сортын какао гаргаж авах боломж тэдний өмнө нээгдэх юм байна. CRISPR бол ген засварлах орчин үеийн арга хэрэгсэл бөгөөд ургамлын ДНХ-д богино хугацаанд үр дүнтэй өөрчлөлт оруулдгаараа давуу талтай аж.
2025-08-10

Долоодугаар сард хамгийн бага хур тунадас оржээ

Өнгөрсөн долоодугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилийнхээс 26, олон жилийн дунджаас 7.9 хувиар бага байжээ. Энэ нь 1940 оноос хойш тохиолдолж буй 27 дахь бага тунадастай сар болж өнгөрснийг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, долоодугаар сарын агаарын дундаж температур өнгөрсөн жилийнхээс 0.6 хэмээр хүйтэн, олон жилийн дунджаас 1.1 хэмээр дулаан байжээ.
2025-08-10

Завьт эргүүлийнхэн 43 байршилд ажиллаж байна

Аялал, амралтын улиралд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон хөдөлгөөнт эргүүлийнхэн улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буйг ОБЕГ-аас мэдээллээ.
2025-08-10

Уран зохиол, танин мэдэхүйн “Мэдлэгийн арал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

“Egshin artger” урлангаас хүүхдийн унших дур сонирхлыг хөглөж, мэдлэгийн хүрээг тэлэх, сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилготой “Мэдлэгийн арал” нэртэй уран зохиол, танин мэдэхүйн шинэ цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Уншиж, бичих сонирхолтой, адал явдал, мэдлэгт дурлагч 6-12 насны хүүхдүүд болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нарт зориулсан энэхүү хөтөлбөрийн танилцуулах өдөрлөг энэ сарын 10, 12-нд “Egshin аrtger” урлангийн байранд зохиогдох нь.
2025-08-10

Өвлөн уламжлагч, суралцагчдыг холбох “Монгол бий биелгээ”

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сан, ССАЖЗЯ, СУИС-иас хамтран хэрэгжүүлж буй “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслөөс Увс аймгийн Улаангом сумд энэ сарын 16-17-нд “Монгол бий биелгээ” наадам зохион байгуулах нь.
2025-08-10

Дэлхийн спортын наадамд Монголын есөн тамирчин өрсөлдөнө

“Хязгааргүй спортууд, хэмжээлшгүй гайхамшиг” уриатай Дэлхийн спортын наадам БНХАУ-ын Чэндү хотод өнөөдөр эхэлж байна. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол уржигдар Биеийн тамир, спортын улсын хороонд болж, Төрийн далбааг гардуулан өгсөн юм.
2025-08-09