Цэцийн даргын бүрэн эрхийг яаралтай түдгэлзүүлэхийг шаардлаа
Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг шинээр томилох шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга С.Бямбацогт тавьсан. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэг жил болж буй даргаар хурал удирдуулж, шийдвэр гаргуулахыг түдгэлзүүлэх ёстой гэж тэд үзсэн юм. Гэвч өнгөрсөн хоёр долоо хоногийн дотор Цэцээс хоёр ч ноцтой шийдвэр гаргаад буй.
2026-05-29
Шүүхүүдийн цахим хуудсыг нэгдсэн стандартад шилжүүллээ
Шүүхийн цахимжилтын бодлогын хүрээнд хэргийн оролцогчид болон иргэд, олон нийтэд зориулан шүүхүүд цахим хуудсаа шинэчлэн нэгдсэн загвартай болгожээ. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс албан ёсоор танилцуулсан юм. Өмнө нь шүүхүүд тус бүрдээ өөр загвар, бүтэц бүхий цахим хуудас ашиглаж байв.
2026-05-29
Сумд хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон албаныхан хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлага, хамт олонтой уулзсан байна. Мал эмнэлгийн үйлчилгээ, лаборатори, эмийн сан, малчдын сургалтын төвийг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах зорилготой “Нэг сум-Нэг мал эмнэлэг” төслийг хэрэгжүүлэхээр 2018 оноос хойш ярьж байгаа ч ажил огт ахихгүй байгааг орон нутгийнхан уламжиллаа.
2026-05-29
Галт тэрэгний зүтгүүрийн цахилгаан хөдөлгүүрүүдээ дотооддоо засаж эхэллээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн Цахилгаан машины цех барьж, ашиглалтад оруулсныг Зам, тээврийн яамнаас мэдээлэв. Ингэснээр их засварт жил бүр гадагшаа урсдаг байсан найман тэрбум төгрөгийн валютыг дотооддоо авч үлдэх боломж бүрджээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-ынхан саяхныг хүртэл илчит тэрэгний татах цахилгаан хөдөлгүүрүүдийг ОХУ болон БНХАУ-д засварлуулж, үүний улмаас зүтгүүрүүд засвараас гарахгүй удаж, тэр хэрээр их хэмжээний мөнгө зарцуулдаг байж.
2026-05-29
Хөгжлийн банкныхан Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли болон санхүүгийн салбарын экспертүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар санал солилцов.
2026-05-29
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
2026-05-29
Урьдчилсан дүгнэлтээр цахилгаан дамжуулах хоолойноос гал гарчээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Цэнгэлдэх” хотхонд уржигдар 16.00 цагийн үед гал гарч, ихээхэн хэмжээний утаа үүсэж, хаалгаараа гарах боломжгүй болсон иргэд цонх, тагтнаасаа зүүгдсэн бичлэг цахим орчинд түгж, олон нийтийн сандаргасан.
2026-05-29
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
2026-05-29
ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭЗЭД ТОДОРЛОО
ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас хэрэгжүүлдэг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026-2027 оны хичээлийн жилд тэтгэлэг хүртэх шилдэг оюутнуудын нэрс тодорлоо.
2026-05-29
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
2026-05-29
30 метрийн гүн цооногт унасан гурван настай охиныг гаргах ажиллагаа үргэлжилж байна
Төв аймгийн Заамар сумын Ар намаг гэх газарт энэ сарын 27-ны 12.40 цагт гурван настай охин гүний цооногт унасан гэх мэдээлэл Төв аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид очиход задгай талбайд 25-30 см тойрогтой, 30-50 м гүн цооногт гурван настай эмэгтэй хүүхэд унасан байж. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхан нисдэг тэргээр газар дээр нь очиж, аврах ажиллагаа явуулж буй юм.
2026-05-29
ГТЛ-ийн захирал О.Даваасамбууд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 993 хэргийг мөрдөн шалгаснаас тавыг нь шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн юм. Тэдний дунд ямар ч гэрээ байгуулалгүйгээр их хэмжээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлсэн үйлдэл багтсан байв.
2026-05-29
ЖДҮХС-гийнхан зээлдэгчдийнхээ мэдээлллийг Монголбанканд буруу бүртгүүлжээ
ҮАГ-аас ЖДҮХС-гийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Түүгээр нэлээд зөрчил илэрсэн байна. Тухайлбал Монгол банкны зээлийн мэдээллийн санд 1300 зээлдэгчийн 193,597.2 сая төгрөгийн бодит зээлийн үлдэгдэл бүртгэлтэй байгаагаас гэрээний хугацаа дууссан боловч 21 зээлдэгчийн 1,312.7 сая төгрөгийн зээлийг ангиллыг зөрүүтэй нийлүүлсэн байна.
2026-05-29
Гашуунсухайтын төмөр замыг 3 дахин их өртгөөр барьсан “Бодь” 110 сая доллароор нь найрлажээ
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн АТГ-т хандахдаа хэлснээр “Бодь интернэйшнл”-ийн урьдчилгаа болгож авсан 110 сая доллар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд оролцсон хүмүүст очсон. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар 110 сая долларын тодорхой хувийг авсан гэдэг мэдээлэл байгаа. Өөр хэн хэн авсан нь одоогоор тодорхойгүй.
2026-05-29
Эбола вирусний улмаас 204 хүн нас баржээ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энэ сарын 15-нд эбола вирусний анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тэгвэл үүнээс хойш өдгөө 204 хүн нас бараад буйг ДЭМБ болон тус улсын Засгийн газраас мэдээллээ. Одоогоор халдварын 900 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 101-ийнх нь онош батлагдаад байгаа аж. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн мэдээлснээр халдварын хяналтыг чангатгах арга хэмжээг идэвхжүүлснээр өвчний илрүүлэг ийн нэмэгдсэн гэв.
2026-05-28