“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг билээ. Жил бүр уламжлал болон зохиогдож буй номын баярыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ивээл дор зохион байгуулах ажээ.
Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс 25-ны өдөр хүртэл Д.Сүхбаатарын талбайд болно.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Уншлагыг дэмжих 2021" хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдийн зохиолчид, хэвлэлийн байгууллагуудыг бодлогоор дэмжих, хүүхэд залуучуудын номтой нөхөрлөх соёлыг өргөжүүлэх зорилгоор уламжлал болгон явагддаг номын баярыг анх удаа НЗДТГ-аас ивээн тэтгэж явуулж байна.