Палестины Хамас хөдөлгөөн болон Израиль улс Газын зурваст 60 хоног гал зогсоох тохиролцоонд хүрлээ гэж Al Arabiya мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, мөргөлдөөнд оролцогч талууд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткоффтын санал болгосон хэлэлцээрийн төслийг хүлээн зөвшөөрчээ.
Хэлэлцээр амжилттай болсон тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хэдэн цагийн дотор зарлана гэж Al Arabiya эх сурвалжийг дурдан мэдээллэю.
Харин ХАМАС-тай ойр Quads портал эх сурвалжаас иш татан, радикалууд "Газын асуудлаарх Виткоффын саналыг үргэлжлүүлэн судалж байгаа" ба "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвшилцөлд хүрсэн тухай бүх мэдээлэл үнэн биш" гэж мэдэгджээ. Энэ мэдээлэлд Хамас хараахан тайлбар хийгээгүй байна.
Өмнө нь Израилийн Ynet сайтын мэдээлснээр Виткоффын шинэ саналд тус зурваст 60 хоногийн турш гал зогсоож, үлдсэн 10 барьцаалагдсан хүнийг эхний долоо хоногт хоёр үе шаттайгаар суллахаар тусгасан байна.
Үүний дагуу ХАМАС мөн эхний долоо хоногт нас барсан барьцааны 18 хүний цогцсыг Израильд хүлээлгэн өгөх ёстой. Хариуд нь Израилийн тал өмнө нь батлагдсан жагсаалтын дагуу палестин хоригдлуудыг суллана.
Үүнээс гадна НҮБ болон бусад олон улсын байгууллагуудаар дамжуулан Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг сэргээх тухай баримт бичигт дурдсан байна.
Пүрэв гарагт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Еврей улс Виткоффын шинэ төлөвлөгөөг хүлээн авч байгаагаа зарласан юм.