Монгол-Франц гаралтай уран бүтээлч Силен Дизберг (Cйline Dessberg) саяхан Италийн Флоренц хотноо болсон Gucci брэндийн “Cruise-2026” загварын шоунд “Сэлэнгэ” дуугаараа мэндчилгээ дэвшүүлжээ. Алдарт брэндийн бүх цаг үеийн архив байрладаг Palazzo Settimanni хэмээх ордонд зохион байгуулсан энэхүү шоуны үеэр Gucci-гийн түүхэн өвийг орчин үеийн шийдлүүдтэй хослуулсан 46 000 гаруй загварын цуглуулгыг толилуулсан аж.
Дуучин, хөгжмийн зохиолч Силен Дизбергийн бүтээлүүд нь Монголын түүх, соёл, уламжлалыг Францын орчин үеийн амьдралын хэв маягтай хослуулсан байдгаараа онцлогтой юм байна. Монгол, франц, англиар дууны шүлгээ өөрөө зохиодог тэрбээр ятга, гитар, төгөлдөр хуур зэрэг зэмсгийг ашиглан, инди поп, софт рок, жазз, электро жанрыг нэгтгэсэн өвөрмөц өнгө төрхийг хэдийн бий болгожээ. Түүний “Сэлэнгэ” дуу бол Монголын байгаль, ахуй уламжлал, орчин үеийн уран сэтгэмжийг хослуулсан бүтээл бoгooд Gucci-гийн түүхэн болон шинэ цагийн загварын нэгдлийг улам тодотгож, шоуны тайзнаа кино мэт уур амьсгалыг бий болгосон тухай зохион байгуулагчид нь онцолжээ.
Г.Сансар