Хавдар судлалын үндэсний төвөөс “Удирдлагын манлайлал, танд тусалъя” сарын аяныг эхлүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн бүх тасаг, албадын дарга нар өглөө бүр хуваарийн дагуу үйлчлүүлэгчдийг угтаж, тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээ авахад нь тусалж, хөтөч хийх гэнэ. Мөн долоо хоног бүрийн лхагва гарагт 07.30-08.30 цагт захирлын зөвлөлийн гишүүд үйлчлүүлэгчдийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонсох юм байна. Эхний уулзалтаа маргааш өглөө хийхээр товложээ. Уулзалт тус төвийн өргөтгөлийн хоёрдугаар давхар, “Эрдмийн өргөө”-нд болох гэнэ. Дээрх арга хэмжээг ирэх сарыг дуустал үргэлжлүүлэх юм байна. Төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, улсдаа ганц ХСҮТ-ooр сард 12-16 мянган хүн үйлчлүүлдэг аж. Тэдэнд тулгамдсан олон асуудал, гомдол, санал байдаг бөгөөд үүнийг нь сонсох, шийдвэрлэхэд ийнхүү анхаарч эхэлжээ.
Ч.Туяа