Наранд дээр эхэлсэн соронзон шуурга 17 цаг гаруй үргэлжилж байгаа тухай Сансар судлалын хүрээлэнгийн Нарны рентген одон орон судлалын лаборатори, Оросын ШУА-ийн нарны болон газрын физикийн хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлэв.
"Энэхүү нөхцлийг хэд хэдэн зүйл улам хүндрүүлж байна. Нарны салхины хурд хэвийн хэмжээнээс 2 дахин их , үе үе 800 км/с хүрэхээс гадна гариг хоорондын соронзон орны чиг баримжаа хойд зүгийг чиглэсэн явдал геомагнитын байдалд эрс сөрөг нөлөө үзүүлдэг" гэж тайланд дурджээ.
Нарны агаар мандалд шинэ том цоорхой үүссний улмаас геомагнитын идэвхжил мэдэгдэхүйц нэмэгдснээр соронзон шуурга эхлэх шалтгаан болжээ.