
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргалаа.
Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны хооронд Улаангом сумын орох, гарах замын хөдөлгөөнийг хязгаарлахыг тус аймгийн холбогдох газруудад үүрэг болгосон байна. Мөн жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгожээ.