
Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгалаа. Ингэснээр цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацаа ч мөн хойшилж гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгагдаж байгаа юм.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байсан юм.
Өнгөрсөн лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог сунгана гэдгийг мэдэгдсэн юм.