
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай Б гэгч бүсгүй амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр тус аймгийн Есөнбулаг сумын "Хөгжил хорооллын гадна талбайд автомашин дотор хүн нас барсан байна" гэх дуудлага аймгийн цагдаагийн байгууллагад шөнийн 04:23 цагийн үед иржээ. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газар дээр очиход талийгаач Б өөрийн машиндаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай байжээ. Одоогоор түүний нас барсан шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн газар ажиллаж байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүрийн мэдээлснээр "Урьдчилсан байдлаар аймгийн удирдлагууд ЗДТГ-ын байрандаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нь тогтоогдсон.
Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна" гэлээ.