
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба хаагчид, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй түгээхээр ажиллаж байна.
"Энэхүү маск нь элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар хийсэн /хүүхдийн өлгийний даавуу/, амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүсийнхээ төлөө, эрүүл нийгмийн төлөө сайн дураараа маск оёх иргэд МЭХ-той холбогдоно уу" хэмээн тус холбооноос мэдээллээ.





