
Улсын онцгой комиссийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.
Тэрбээр "Манай улсад шинэ коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилт сайн явагдаж байна.
Уг вирус БНХАУ-д Цагаан сарын баяр үеэр эрчимтэй тархсан. Улмаар 14 хоногийн дотор хүн амын дунд өвчлөл 34 дахин нэмэгдэж, бүх мужид тархсан.
Улсын онцгой комисст 13 аймгаас санал ирсэн. Энэ дагуу Улсын онцгой комисс хуралдаад хот хоорондын төмөр замын болон авто замын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл зогсоохоор боллоо.
Дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангахыг Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд даалгалаа.
Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна" гэлээ.