
Өчигдөр Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад авсан талаар тус эмнэлгээс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эдгээр оюутнуудын сурдаг сургуульд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, мөн өвлийн амралт болсон учраас захиргаанаас нь "Дуудсан цагт нь ирээрэй" гээд амраасан байна. Амраад эх орондоо ирж байгаа оюутнуудад амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч өвчлөл гарсан улсаас ирж байгаа гэдэг утгаар нь ажиглалтад авч, шинжилгээ хийж байна" гэлээ.