
Монголын үндэсний шигшээ багийн албанд харъяалагдаж байгаа олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрөл дээр гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөг шинээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг 23 спортын төрөлтэй болов.
Шинээр нэмэгдсэн тус 6 холбоодоос ширээний теннис, гимнастик, шатар, тэшүүрийн холбооны удирдлагуудтай “Токио-2020” зуны олимпийн наадам, “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулав. Эдгээр спортын төрлийн шигшээ багийн тамирчид гадаад, дотоодын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл цугларалтад оролцох зэрэг зардлыг улсын төсвөөс шийдэж өгөх аж.