
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комиссд чиглэл өгч БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн. Энэ дагуу Улсын Онцгой комисс дөнгөж сая хуралдаж, БНСУ-тай хийх бүх нислэгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоохоор боллоо.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 763-д хүрч, нас барсан хүний тоо долоо болоод байна.
Ингэснээр халдварын тоогоор БНХАУ, Япон, БНСУ эхний гуравт орж байна. БНСУ-д нэг шөнийн дотор коронавирусийн халдвар 161-ээр нэмэгдэж байгаа аж. Одоогоор тус улсад онц байдал зарлаад байгаа бөгөөд цэцэрлэг, сургууль, олон нийтийн үйл ажиллагааг зогсоожээ.