
БНСУ-д очсон 35 настай Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар авсны улмаас нас барсан гэж зарим эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл энэхүү мэдээлэл ташаа болохыг Эрүүл мэндийн яам баталлаа. Энэ талаар яамнаас “БНСУ-ын талаас андуурч, бидэнд нас барсан гэх мэдээлэл өгсөн байна. Дөнгөж сая тэднийхээс холбогдож, залруулга хийлээ. Одоогоор иргэний биеийн байдал маш хүнд байна” гэсэн мэдээлэл өгөв.
Тухайн иргэн элэгний архаг үрэвсэл өвчнөө эмчлүүлэхээр хоёрдугаар сарын 12-ны өдөр БНСУ-ыг зорьж, 20-ны өдөр эмнэлэгт хүргэгджээ. Түүнтэй хамт байсан зургаан монгол хүн, түүний эхнэр, эгч, ойр дотны хүмүүсээс нь шинжилгээ авсан ч азаар хариу нь сөрөг гарсан байна.