
Өчигдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 19 настай эмэгтэй буузны маханд хахаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Шалгалтын явцад талийгаачийг буузны маханд хахсаны улмаас амьсгалын дутагдлаар нас барсан болохыг нь тогтоосон байна. Одоогоор тус хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.