
Өнөө өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн монгол иргэдээс коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрчээ. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад "Монголын хоёр иргэнд сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарласан. Өнөөдөр 11:00 цагаас ЭМЯ-нд болох хэвлэлийн хурлаар энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.