
Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг НИТХ-ын тогтоолоор "Олимпын гүүр" гэж нэрлэлээ.
“Олимпын гүүр” нь 477 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рамп, Сэлбэ гол дээрх гээд нийт 1.1 км гүүр, 2.5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, явган хүний гүүр, ногоон байгууламжаас бүрджээ.
Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачаалал, ЗЦГ-ын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулсан хэмээн үздэг.