
Улсын Онцгой комиссийн хуралдаанаар БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Энэ талаар Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан "Монгол-Солонгос, Монгол-Япон, Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгахаар боллоо. Европын нислэгийн тухайд буюу Турк, Москва чиглэлийн нислэгээр цаашид гуравдагч орны иргэдийг оруулахгүй байх чиглэл гаргасан" гэлээ.