
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5631 үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр зогсоогоод буй. Дийлэнх аж ахуйн нэгжүүд захирамжийн хэрэгжилтийг биелүүлж байгаа боловч нууцаар үйл ажиллагаагаа явуулах хэрэг зөрчил илэрсээр байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдлээ.
Тэрбээр “Өнөөдрийг хүртэл таван аж ахуйн нэгжийн тусгай эрхийг нь цуцалж зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээг авсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө талын хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан” гэв. Мөн ариутгалын ажлууд хийгдэж байгаа ба 2300 гаруй худалдааны газрууд, 865 хоол үйлдвэрлэлийн гээд 8257 аж ахуйн нэгжүүдэд бүрэн ариутгал хийсэн талаар дурдлаа.