
Коронавирусийн халдвар илэрсэн Франц улсын иргэнийг одоогоор Дорноговь аймаг дахь "Арева" компанийн байранд тусгаарлаад байна. Түүнтэй Улаанбаатар хотод 40, Дорноговь аймагт 80 хүн уулзсан байж болзошгүй гэж УОК-оос мэдээлсэн. Одоогоор уулзсан нэг иргэнийг нь цагдаа, тагнуулын байгууллага илрүүлээд байна. Мөн тус иргэний орж, гарсан үйлчилгээний газруудыг эхнээс нь олж тогтоожээ.
