
Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнийг манай сайт шуурхай мэдээлсэн билээ. Тэгвэл ийм нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот, аймаг сумаас гарах, хот руу орох, хот хоорондын тээвэр, хувийн автомашин, орон нутгийн нислэгийн хөдөлгөөнийг одооноос эхлэн гуравдугаар сарын 10-ны 07.00 цагаас 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Харин яг одоо орон нутгийн замд явж байгаа тээврийн хэрэгсэл, иргэнийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэх юм байна.