
Монгол Улсад зорчиж ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илрээд байна. Уг асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
“Хууль хяналтын байгууллага төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Халдвар авсан иргэнтэй гуравдугаар сарын 2-ны өдөр хамт нислэгээр ирсэн 100 гаруй хүнийг хяналтад авсан байгаа. Нэг бүрчлэн шинжилгээ авах ажил эхэлсэн. Тухайн халдвар авсан хүн нь Монгол Улсад ажилладаг франц улсын 57 настай иргэн. Францад очиж, гэртээ 10 оноод ирсэн байна. Өөрийнх нь асуумж тайлбараар бол супермаркет орсон гэж хэлсэн. Тухайн бүс газарт нь нэг тохиолдол бүртгэгдсэн байсан.
Тухайн иргэн Монголд ирэхэд нь шинжилгээ авахад илрээгүй байсан. Нууц үедээ байсан байна. Нэгдүгээр хавьтлын 100 хүнээс гадна, 2, 3 дугаар хавьтлын нийт 500 гаруй хүнийг холбоо, хаягийг тогтоосон. Нэр бүхий гурван ресторанаар үйлчлүүлсэн байна. Улсын Онцгой комисс 24 цагийн турш ажиллаж байгаа. Тухайн өдөр онгоцоор 120 хүн ирсэн байдаг. Түүний 40 орчим хүн нь халдвар авсан хүнтэй ойр байсан, хавьтал авах эрсдэлтэй гэж тооцож, тусгаарлах ажил явж байна” гэлээ.