
Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс Covid-19-ийн халдвар илрээд буй.
Халдвар авсан дээрх иргэнтэй хамт нэг онгоцоор зорчиж ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, шинжилгээ авчээ.
Тэгвэл тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны 23:45 цагийн орчимд гарч, Монгол Улсын иргэдээс халдварын вирус илрээгүй нь тогтоогдлоо.
Гэсэн хэдий ч коронавирусийн халдвар нь хүний биед нууц байдлаар хадгалагдах эрсдэл өндөр байдаг тул тэдгээр иргэдийг үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлах юм байна.