
Тээврийн цагдаагийн албанаас Сонгино-Хайрхан дүүрэг дэх Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр нөхцөл байдал ямар цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ.
"Нөхцөл байдал тайван байна. Иргэд маань хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт ихээхэн дэм болж байна. Бид хичээсээр байх болно. Харин та бүхэн минь бас хичээгээрэй" гэжээ.
Задгай газар учраас салхи, шуургатай хүйтэн байгаа ч алба хаагчид ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.
.jpg)


