
Монгол Улсад оршин суудаг БНФУ-ын иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээд буй. Түүнийг Дорноговь аймагт байрлах “Бадрах Энержи” компаний баазад тусгаарлаж байгаад өчигдөр нийслэлд авчирч ХӨСҮТ–д тусгаарласан юм.
Одоогоор өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа ч амин үзүүлэлтүүд нь сайжирч байгаа гэнэ. Гэсэн хэдий ч өвчтөн сэтгэл санааны гүн хямралд орсон байгаа гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ярив. Тэрбээр өнгөрсөн шөнө франц эрийг эмнэлэг дээр сахиж хоносон юм байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр өвчтөн "нутаг руугаа явж эмчлүүлмээр байна, монголчууд надад дургүй байна" хэмээн хэлж байсан гэнэ. Харин эмч нар түүнд Монголд эмчлүүлэх шаардлагатайг тайлбарлажээ.