
Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Энэ дагуу ЯТТТ-ийн эмч нар ирснээс гадна цагдаа, онцгойгийн хамгаалалт гаргасан байна.
Тухайн хоёр иргэнийг түргэн тусламжийн эмч нар үзлэг хийх хооронд “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлээгүй юм.
Тэгвэл энэ талаар тус зочид буудлын ажилтнаас тодруулахад “Түргэн тусламжийн эмч нар польшийн хоёр иргэнд үзлэг хийхэд суурь өвчнөөсөө шалтгаалж, халуурсан тул эмч нар зөвлөгөө өгөөд польш иргэдийг зочид буудалд нь үлдээсэн. Зочид буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Иргэдийг ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэсэн юм.