
Эрүүл мэндийн яамны байранд албаныхан шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд 1393 иргэнийг ажиглалтанд авч хянасан. Тэдгээрээс 280 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээг авахад хариу сөрөг гарсан. Өчигдөр мэдээлж байсан Ховд аймгийн гурван иргэний биеийн байдал одоогоор сайн байна.
Мөн өчигдөр Алтанбулагийн хилээр 10 иргэн орж ирснийг Дархан-Уул аймагт тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Дархан-Уул аймагт нийт 72 иргэн тусгаарласан. Үүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн.