
Улс орнууд шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.
Тэрбээр “Барууны улс орнуудад халдварын голомт нэмэгдэж байна. Тухайлбал, 24 цагийн дотор Итали улсад 189 хүн нас барлаа. Ингэснээр тус улсад нийт нас баралт 1,016 болж байна. Мөн халдвар авсан хүний тоо 21.7 хувиар өсөж, 15,113 болсныг мэдээллээ.
Европын 13 улс цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаагаа зогсоожээ. Зарим улс орнууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байна. Дэлхийн хэмжээнд нийт 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.
Мөн үүнээс гадна Европт баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоолоо.
Болгар улсад өчигдөр анхны нас баралт бүртгэгдсэн тул тус улсад үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь их хуралдаа санал оруулаад байна" гэлээ.