
ЭМЯ-нд болж буй хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өчигдөр БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдсан Монгол улсын хоёр иргэн COVID-19 вирусийн халдвар авсан гэх мэдээллийн талаар ярилаа.
Тэрбээр "Сөүл дэх ЭСЯ-аар дамжуулан албан ёсны мэдээлэл авсан. Манай улсын 28 настай иргэн Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусийн бага хэмжээтэй байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 тусгаарлалтын хоногийг дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Энэ иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа" хэмээлээ.