
ШӨХТГ-ын ажлын хэсгийнхэн өчигдөр “И-Март” дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “И март” дэлгүүр нь 3 дугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгрөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.
Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу ШӨХТГ-аас 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан аж.